Бүхэллэг материалын боловсруулалттын шийдэл

Тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг, төхөөрөмжүүд байнгийн бэлэн байдалд байдаг үйлдвэр аж ахуйд нөөц тоног төхөөрөмж, тэдгээрийн түргэн элэгддэг сэлбэг, тосолгоо, нягтруулагч материалууд, хэмжих хэрэгслүүд, засварын багаж материалын үүсдэг байнгын хэрэгцээг хангахад бид хамтран ажиллана.

  • Хормогч тэжээгч дамжлагын системийн хяналт
  • Систем
  • Хөдөлгөөнт хэсгүүд, бул холхивч
  • Дамар
  • Туузан дамжлага &
  • Туузны залгаа, туузан дамжлагын тоноглол цэвэрлэгч Ларокс шүүлтүүр

Шингэний урсгалын хяналтын систем

Эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын боловсруулах үйлдвэрүүд жилийн турш, тасралтгүй үйл ажиллагаа ажиллаж байна. Ийм нөхцөлд уул уурхай эрчим хүчний  салбарт ажиллагсад найдвартай ажиллагаатай, засвар үйлчилгээ бага шаардагддаг тоноглол, үйлдвэрлэлийн явцын системийн удирдлага, хяналтыг сонгодог.  Энэхүү сонголтыг оновчтой хийхэд манай мэргэжлийн баг та бүхэнд туслах болно.

  • Уул уурхай, ашигт малтмалын боловсруулалт Эрчим хүчний үйлдвэр, газрын тос, хий боловсруулах, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, ундаа боловсруулах
  • Бүх төрлийн хаалт, хавхлагын ажиллагаа, даралт, зарцуулалтын хэмжүүрүүд
  • Бүх төрлийн насосны мэдрэгч, автомат төхөөрөмжүүд

Үйлчилгээ

Үйлчилгээ 1

Онсайт үзлэг

Танай байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ашиглалтын явцтай манай мэргэжилтэн ажлын байран дээр очиж танилцан үнэлгээ өгч, доголдол, үл тохирлын шалтгааныг тодорхойлсон дүгнэлтийг зөвлөмж хэлбэрээр өгч, шинэчлэл, сайжруулалтад зөвлөх болно.

Үйлчилгээ 2

Засвар үйлчилгээ

Бид хэрэглэгчийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, ашиглалтын явцад үүссэн доголдлыг засварлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ дагнан үзүүлэх засварын төв , мэргэшсэн инженер техникийн ажилтнуудын баг үйлчилгээ үзүүлж байна.

Үйлчилгээ 3

Засвар үйлчилгээний төлөвлөлт

Бид үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн онцлог, засвар үйлчилгээ, бүтээгдэхүүний сургалт, зөвлөх үйлчилгээгээр техник, технологио шинэчлэх оновчтой тактик, арга замыг сонгоход чиглүүлэх онсайт сургалт өгч байна.

Үйлчилгээ 4

Мониторинг

Манай инженер техникийн экспертүүд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бус сул зогсолтоос сэргийлэх, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, үзлэг үйлчилгээ тогтмолжуулах заавар, зөвлөгөөг өгснөөр үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Үйлчилгээ 5

Төлөвлөлтийн сургалт

Шингэний урсгалын хяналтын систем, Бүхэллэг материалын боловсруулалтын тоног төхөөрөмж ба борлуулалтын дараах заавар, ашиглалтын сургалтыг захиалгаар нийлүүлэгчийн мэргэжилтэн, дотоод сургагч нар зохион байгуулж байна.

Дээш шилжих